Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ ТОВЛОСОН АСУУДЛУУДАА АМЖИЛТТАЙ ХЭЛЭЛЦЭЖ, ӨНДӨРЛӨЛӨӨ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ ТОВЛОСОН АСУУДЛУУДАА АМЖИЛТТАЙ ХЭЛЭЛЦЭЖ, ӨНДӨРЛӨЛӨӨ

Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хурал өнөөдөр 10:00 цагт эхэлж 17:30 минутад өндөрлөлөө.


uploaded picture

МАН, АН, ХҮН намын төлөөллүүд цахим, танхимын хэлбэрээр 76,8 хувийн ирцтэйгээр оролцсон.


uploaded picture


Хуралдаанаар:

-Дүүргийн 2021 оны төсвийн тодотгол хэлэлцэх тухай асуудал

-Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудал

-Хороодын хилийн цэс өөрчлөх тухай асуудлыг уламжлах тухай

-Дүүргийн ИТХ-ын үйл ажиллагааны тайланг тус тус хэлэлцүүлсэн юм.


Энэ өдөр Баянгол дүүргийн ИТХ-ын нийт төлөөлөгчид ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө санал нэгдэн, хэлэлцсэн асуудлуудыг дэмжин баталлаа.


uploaded picture


Засаг дарга Ө.Сумъяабаатар: “Дүүргийн ЗДТГ-аас танилцуулсан асуудлуудтай танилцан, санал, шүүмжлэлээ өрнүүлэж, хэлэлцэн дэмжсэн нийт төлөөлөгчиддөө талархал илэрхийлье. Эдгээр дэмжлэг нь эргээд бидэнд их ажил, их хариуцлагыг үүрүүлж байгаа юм. 2022 онд илүү бүтээлчээр хамтран ажиллах болно” хэмээн хэлсэн. 


uploaded picture

Онцлоход: Хөдөлмөрийн Үндэсний намын төлөөлөгч Н.Энхчимэг хуралдааны төгсгөлд Дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Засаг дарга Ө.Сумъяабаатар болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Даваажаргал нар 2021 онд дүүрэг орон нутгаа амжилттай сайн удирдаж ажиллалаа. Анх удаа сонгогдсон төлөөлөгчийн хувьд өмнөх жилтэй харьцуулан дүгнэх боломжгүй ч дүүргийн ард иргэддээ тулгамдаж буй үндсэн асуудлуудыг шийдэх, ажилдаа ул суурьтай хандах, ажлыг хийж бүтээе гэсэн сэтгэлд нь онцгойлон талархал илэрхийлье. Энэ бол ард иргэдийн төлөөлөл болж төрд сонгогдон ажиллаж буй төлөөлөгчийн хувиар бие биедээ хүндэтгэлтэй хандах зарчим юм” гэв.


uploaded picture


Нэг жилийн ойн босгон дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж цаг үеийн томоохон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн дүүргийн ИТХ-ын нийт төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье!

uploaded pictureuploaded picture

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.