СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭХ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО
“Багийн
хамтын ажиллагааны үр нөлөө” сургалтын үр дүнг хэлэлцэх эхний бүлгийн цахим
хурал болж өндөрлөлөө.
Хороодын
төрийн албан хаагчдыг чадавхжуулах “Багийн хамтын ажиллагааны үр
нөлөө” сургалт 2021 оны 10 дугаар сарын 27-ноос эхэлж, 275 төрийн албан хаагч
хамрагдаад байна.
Сургалтын явцад хороод тус бүрээс “Хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх”-д чиглэсэн санал авч, тэдгээрийг үндсэн 15 чиглэл болгон нэгтгэж танилцууллаа.
Хэлэлцүүлгээр
санал санаачилгуудаа эрэмбэлсэн байдал, стратеги төлөвлөгөө боловсруулах,
туршлага солилцох асуудлуудыг ярилцаж, зарим хороо олон улсын төсөлд хамрагдах
хүсэлт гарган, сургагч багшаас зөвлөгөө мэдээлэл авч, эргэх холбоотой ажиллахаа
илэрхийлсэн нь сургалтын үр өгөөжийг тодорхойлж байна.