Mэдээ, мэдээлэл

ИТХ-ЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧ, ХУРЛЫН ХОРООДЫН ДАРГА НАР ХАРЬЯА ХЭЛТСҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА

ИТХ-ЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧ, ХУРЛЫН ХОРООДЫН ДАРГА НАР ХАРЬЯА ХЭЛТСҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа өнөөдөр хурлын Дэд дарга, Ажлын албаны дарга, Тэргүүлэгчид, Хурлын хороодын дарга нарын хамт дүүргийн харьяа газар, хэлтсүүдэд ажиллалаа.

Энэхүү үйл ажиллагааны зорилго нь:

1. Харьяа байгууллагуудын 2021 оны ажлын гүйцэтгэл, шинэ оны ажлын төлөвлөлттэй танилцах

2. Шинэ оны төсөв төлөвлөгөөнд тусгагдах шаардлагатай ажлуудыг эрэмбэлэн ангилах

3. Ажлын албаны дарга, Тэргүүлэгчид, Хурлын хороодын дарга нарыг нэгдсэн мэдээллээр хангах

4. Ард иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнд ямар хүндрэл чирэгдэл учирч байгаа талаар, хэрхэн оновчтой шийдвэрлэх тухай санал санаачилгуудтай танилцах.

5. 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай холбоотой төрийн албаны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тайлбарлан таниулах үүрэг чиглэлийг өгч ажиллав.

uploaded picture

Өнөөдөр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Баянгол дүүргийн татварын хэлтэст тус тус ажилласан. Маргааш Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтсүүдэд тус тус ажиллах юм.


Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.