БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 4-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Төрийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих “Хамтын ажиллагааны үр нөлөө” сургалтад энэ удаа дүүргийн 4-р хорооны хамт олон хамрагдлаа.
Үүнд: Тус хорооны Засаг дарга Д.Даваацацрал, Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлага зэрэг төрийн албан хаагчид оролцсон юм.
Сургалтаар:
➢ Хамтын ажиллагааны загварчлал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны тухай ойлголт
➢Байгууллагын дотоод хамтын ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ур чадваруудын талаарх илтгэл мэдээлэл
➢ Тухайн хорооны албан байгууллагууд хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцүүлэг гэсэн үе шаттайгаар зохион байгуулагддаг.
Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Уранбилэг сургалт, уулзалтын зорилго чиглэлийг танилцуулан хорооноос сонгогдсон төлөөлөгч Б.Алтанцэцэг хамт олонд 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажил болоод 2022 онд хийх ажлын төлөвлөгөө цаашид хийгдэх ажлын талаар товч танилцуулж сургалтанд амжилт хүсч үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
Сургалтыг уламжлал ёсоор Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн, Эрин-Үүд ТББ-ын Сургагч багш Б.Цэвэлмаа удирдсан бол Хяналтын прокурор Б.Тэгшбаяр Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл сэдвийн хүрээнд сургалтыг явууллаа.