Mэдээ, мэдээлэл

Хүүхдийн төв сувилалд нэн шаардлагатай байгаа “Автоклав” төслийг дэмжин ажиллаа

Хүүхдийн төв сувилалд нэн шаардлагатай байгаа “Автоклав” төслийг дэмжин ажиллаа
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан “ДЭЗЭРЭТ” Олон Улсын Энэрлийн Байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтын ажиллагааны хүрээнд Баянгол дүүргийн 19-дүгээр хороонд байрлах Хүүхдийн төв сувилалд нэн шаардлагатай байгаа “Автоклав” төслийг дэмжин ажиллаа.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр 1985 оноос хойш ашиглагдаж байгаа Автоклав тоног төхөөрөмжийг шинэчлэн, чанаржуулах,орчин үеийн стандарт нийцсэн хүчин чадал бүхий ариутгалын халдвараас урьдчилан сэргийлэх, шаардлагатай оношлогоо, эмчилгээний зүү, шприцээс эхлээд багаж, хэрэгсэл, эд материал, дутуу болон гүйцэд нярайн хуурайлаг, хүүхдүүдийн даавуун хэрэглэл гэх мэт эмнэлэг- сувиллын тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай бүх зүйлсийг ариутгадаг тоног төхөөрөмж юм.
ДЭЗЭРЭТ” Олон Улсын Энэрлийн Байгууллага нь хүмүүнлэгийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг бөгөөд Эдийн засгийн тогтвортой хөгжилд туслах, эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийгмийн хөгжилд зориулсан төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх, хүүхэд хөгжлийн бие даан амьдрах чадварыг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлдэг.

Хүүхдийн төв сувилал нь: Улсын хэмжээнд 0-3 насны хагас болон бүтэн өнчин хүүхэд, дутуу болон бага жинтэй өсөлт бойжилтын хоцрогдолтой, хоол тэжээлийн эмгэг дутагдалтай, амьжиргааны төвшингээс доогуурх орлоготой орон гэргүй хүмүүсийн болон гэр бүлдээ хаягдсан олдмол хүүхдүүдийг хүлээн авч эмчлэх, сувилах, торниулах, сэргээн засах, чийрэгжүүлэх тусламж үйлчилгээ үзүүлдэг дутуу нярайн сувиллын эмнэлэг.
Энхрий бяцхан үрсийн ирээдүйг өнгөлж, эрүүл мэндийн үйлчилгээг өндөр төвшинд үзүүлэхэд энэрлийн гараа сунган сэтгэлийн болон эд материалын туслалцаа үзүүлж, чин сэтгэлээсээ хамтран ажилласан хамт олонд гүн талархал илэрхийлье.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.