Mэдээ, мэдээлэл

ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2-Р ХЭЛТЭСТ АЖИЛЛАЛАА

ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2-Р ХЭЛТЭСТ АЖИЛЛАЛАА

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, Б.Сэмжидмаа болон албаны бусад хүмүүс 2021 оны 11-р сарын 15-ны өдөр дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст ажилласан. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа М.Батсайхан, Цагдаагийн 2-р хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Н.Сумъяа нар албан мэдээлэл хийв_uploaded picture

Энэ үеэр ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Эрхэм та бүхэнд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, тэргүүлэгчид, ГХУСАЗСЗ-ийн гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Дүүргийн ГХУСАЗСЗ-ийг тэргүүлэн ажиллах үүргийн хүрээнд 2021 оноос Баянгол дүүрэгт гарсан гэмт хэрэг, зөрчил нэг бүр хуулийн хүрээнд шийдвэрлэгддэг байх. Энэ чиглэлд хяналтыг өндөржүүлэх. Аливаа хэрэг зөрчилд холбогдсон этгээд танил тал, албан тушаалаар түрий барьж цагдаа, шүүхийн байгууллагын хууль ёсны шийдвэрт нөлөө үзүүлэхээс сэргийлэх чиглэл өгч ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өндөр зохион байгуулалттай ажиллаж, өмнө тогтсон муу жишгүүдийг халах, эерэг үр дүнд хүрэхийн төлөө хичээж ажиллаж байгааг бодитоор харж байна. Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, бүхий л цаг үед хариуцлагатай ажилладаг та бүгддээ ажлын амжилт хүсье. Танай хамт олны ажлын арга барил, амжилтууд улсын хэмжээнд сайн жишиг болон дурдагдаж байгаад бахархаж байна.  Бүхий л цаг мөчид ар гэр, үр хүүхэд, үнэтэй бүхнээ хойш тавьж өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэдэг та бүхэндээ баярлалаа” хэмээн хэлсэн юм.

uploaded picture

Цагдаагийн 2-р хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Н.Сумъяа байгууллагын дотоод зохион байгуулалт, хүн амд үзүүлж буй цагдаагийн байгууллагын үйлчилгээ, алба хаагчдын ажлын үндсэн болон, нэмэлт чиг үүрэг, нийгмийн асуудлыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

uploaded picture

Тус хэлтэст 176 цагдаагийн албан хаагч харьяалагдаж, дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 20, 21, 25-р хорооны нутаг дэвсгэрт 113 мянга гаруй хүн амын аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг хангаж ажилладаг.

2018 оны байдлаар нийслэлийн 17 цагдаагийн хэлтсээс 17 дугаар байрт жагсаж байсан бол 2021 оны байдлаар улсын хэмжээнд 1 дүгээр байрт явж байна гэв.

uploaded picture

Түүнчлэн дүүргийн удирдлагуудад дараах зүйлд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүсч байлаа.

Үүнд: 10-р хороололд байршдаг цагдаагийн хэсгийн байрны засвар үйлчилгээг сайжруулахад шаардагдах төсөвт дэмжлэг үзүүлэх, олон нийтийн цагдаагийн орон тоог нэмэгдүүлэх, хороодын цагдаа нарын ажиллах өрөө тасалгааны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар мэдээлсэн юм.

uploaded picture

Уулзалтад ИТХ-ын Дэд дарга, Төлөөлөгч Г.Мөнхсайхан, Дэд дарга, Тэргүүлэгч Н.Болдбаатар, Төлөөлөгч, Тэргүүлэгч Г.Өлзийнаран, Төлөөлөгч, Тэргүүлэгч Н.Энхчимэг, Төлөөлөгч, Тэргүүлэгч, Дэд бүтэц, ногоон хөгжлийн хорооны дарга Ө.Ууганжаргал, Төлөөлөгч, Хүний хөгжил, нийгмийн бодлогын хорооны дарга Ц.Гантулга, Төлөөлөгч, Хууль, эрх зүй, Цахим бодлогын хорооны дарга Б.Ууганцэцэг, Төлөөлөгч, Нийгмийн  бодлогын хороон дарга Ц.Түмэндэмбэрэл, төлөөлөгч С.Мягмарсүрэн, Ажлын албаны дарга А.Даваажаргал нар оролцлоо.

uploaded pictureuploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.