БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 8-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Төрийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих “Хамтын ажиллагааны үр нөлөө” сургалтад энэ удаа дүүргийн 8-р хорооны хамт олон хамрагдлаа.
Үүнд: Тус хорооны Засаг дарга Б.Нарангэрэл, Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлага зэрэг төрийн албан хаагчид оролцсон юм.
Тус хорооноос дүүргийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Б.Батзориг хүрэлцэн ирж, сургалт уулзалтад оролцогчод амжилт хүслээ.
Сургалтаар:
➢ Хамтын ажиллагааны загварчлал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны тухай ойлголт
➢Байгууллагын дотоод хамтын ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ур чадваруудын талаарх илтгэл мэдээлэл
➢ Тухайн хорооны албан байгууллагууд хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцүүлэг гэсэн үе шаттайгаар зохион байгуулагддаг.
Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Уранбилэг сургалт, уулзалтын зорилго чиглэлийг танилцуулан үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
Сургалтыг уламжлал ёсоор Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн, Эрин-Өөд ТББ-ын Сургагч багш Б.Цэвэлмаа удирдан явуулж хороодын сургалт өнөөдрөөр ийнхүү дуусч байгаа юм.
Мөн Баянгол дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор С.Эрдэнэбаяр “Зөрчлийн тухай хууль”-ийн онцлох заалтуудаас сургалт, мэдээлэл өглөө.