Mэдээ, мэдээлэл

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО

Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурал болж өндөрлөлөө. Өнөөдрийн хуралд ИТХ-ын дарга, дэд дарга, Хурлын хороодын дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ танхим болон, цахим хэлбэрээр оролцож дараах асуудлыг хэлэлцлээ.

uploaded picture

1.      Төрийн одон медаль, шагналд тодорхойлох тухай

2.      Тогтоол хүчингүй болгох тухай

3.      Коронавируст халдвар /Ковид-19/-ын дархлаажуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр төлөөлөгчдөөс санал авч дүгнэлт гарган, аян зохион байгуулах тухай

4.      Тусламж үзүүлэх тухай

5.     Дүүргийн Иргэдийн хурлаас дүүргийн нутгийн захиргааны зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсан тухай асуудлуудыг тус тус танилцуулж, хурлаас холбогдох тогтоол шийдвэрүүд гарсан.

uploaded picture

Хурлын төгсгөлд ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа тэргүүлэгч, төлөөлөгч, Хурлын хороодын дарга нарт дүүргийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, дүгнэлтүүдээ “Албан даалгавар”-тусгуулах чиглэл өгч, ИТХ-ын ээлжит хуралд танилцуулахыг үүрэг болгов.

uploaded picture

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.