Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн Баянгол дүүрэгт эхэллээ
Монгол Улсын үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан
Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа шатар сонирхогчдын
улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох “Баянгол дүүргийн аварга шалгаруулах
тэмцээн” дүүргийн Иргэний Танхимд эхэллээ.
Тэмцээнийг ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа нээж "Улсын Их
Хурлын дарга, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатарын ивээл
дор уламжлал болгон зохион байгуулдаг оюун ухааны гимнастикийн тэмцээнд оролцож байгаа та бүхэндээ Үндсэн хууль
батлагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг хүргэн амжилт хүсье" гэв.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд
энэ удаа эмэгтэй 15, эрэгтэй 48 нийт 63 тамирчин оролцон, оюун ухаанаа сорьж
байгаа нь шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зорин ирэх
залуучуудын тоо нэмэгдэж, зохион байгуулалт
өндөр түвшинд болж байгааг оролцогчид онцоллоо.
Тэмцээнийг Нийслэлийн шатрын холбоотой хамтран зохион
байгуулж байгаа бөгөөд эрэгтэй 3,
эмэгтэй 3 байр тус бүр шалгаруулж Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, Нийслэлийн
аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Тамирчдадаа амжилт хүсье.