Mэдээ, мэдээлэл

ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт, хэлэлцүүлэг болж байна

ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт, хэлэлцүүлэг болж байна

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Нийслэлийн ИТХ хамтран “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Сургалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, түүнийг дагаж гарах дүрэм журмууд болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн талаарх дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг төлөөлөгчдөд өглөө.

Энэ үеэр энэ сарын 03-ны өдөр баталсан нийслэлийн 2022 оны төсвийн талаарх мэдээллийг өгөв. Мөн энэ хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээнүүдийн онцлогийг танилцуулсан юм. 
Ирэх оны эхнээс дээрх шинэчлэн баталсан хуулиуд хэрэгжиж эхлэхийг онцлоод энэ хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь нийслэлд, цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын төлбөрийн орлого 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрнө гэдгийг тодотголоо.
Сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ. 
uploaded picture
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.