Mэдээ, мэдээлэл

ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
Тэртээ 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр "Хүн бүрт хүн болж төрсөнийхөө хувьд эдлэх заяамал эрх байдаг бөгөөд тэр эрхийг нь хэн ч хязгаарлах, зөрчих, халдах эрхгүй" гэдгийг баталгаажуулсан баримт бичиг болох Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан юм. Иймийн учир эл өдрийг дэлхий нийт "Хүний эрхийн өдөр" болгон тэмдэглэж хэвшжээ.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал, мэдээлэл харилцааны технологийн хөгжил нь дэлхий нийтэд хүний эрхийн томоохон сорилтууд бий болгож буй өнөөгийн нөхцөлд хүний эрхэд ээлтэй, шударга, тэгш оролцоо бүхий ардчилсан нийгмийг байгуулахад хүний эрхийн үндэсний байгууллагын үүрэг оролцоо улам бүр чухал болж буйг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын хүний эрхийн үндэсний байгууллагын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй үе үеийн гишүүд, ажилтан, албан хаагчид, хүний эрхийг хамгаалагч төрийн болон төрийн бус байгууллага, тэдгээрийн ажилтан, албан хаагчид, хүний эрхийн төлөө хүсэл эрмэлзэл бүхий хүн бүхэнд баярын мэнд хүргэе.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт

Хүний эрхийн төлөө нэгдэцгээе!


Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.