“БАЯНГОЛ-ҮЙЛДВЭРЛЭГЧ -2021” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний уламжлалыг шингээсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, өргөжүүлэх зорилготой “БАЯНГОЛ-ҮЙЛДВЭРЛЭГЧ 2021” үзэсгэлэн худалдааг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Арга хэмжээнд Баянгол дүүргийн үндэсний хувцас, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг төлөөлж 40 гаруй аж ахуйн нэгж оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, борлуулж байгаа юм.
Өнөөдөр дүүргийн ИТХ оны отгон хурлаа хийж, завсарлагаар үзэсгэлэн худалдааг үзэж сонирхлоо.
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар 1-р байрны үүдний танхим, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2-р давхрын Иргэний танхимд аж ахуйн нэгж, иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн шилдэг бараа бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байгаа юм.