Mэдээ, мэдээлэл

ДИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ӨНӨӨДӨР ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР 2089 ДЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

ДИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ӨНӨӨДӨР ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР 2089 ДЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ  БАТАЛЛАА


2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал цахим, танхим хосолсон хэлбэрээр болж өндөрлөв.


uploaded picture


ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хуралдааны эхэнд “Та бид бүрэн бүрэлдэхүүнээрээ ДИТХ-ын тэргүүлэгчдийн отгон хурлаа хийж байна. Өнөөдрийн хурал түүхэн бөгөөд, онцгой хурал. Учир нь 2022 оны 1 дүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх МУЗЗНДНТУТХ-ийн дагуу шинэ онд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийн статус эрх зүйн хувьд өөр хэлбэрт шилжиж байна” хэмээн онцлоод, хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хурлаар нийт 3 асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоол, шийдвэрийг гаргалаа.

uploaded picture

 Хурлын төгсгөлд ДИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал ДИТХ-ын Тэргүүлэгчид бүрэн эрхийн хугацаанд гаргасан тогтоол, шийдвэрүүдийг тоймлон мэдээллээ.

Тэрээр: “БГД-ийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлээд 1 жил 1 сар 11 хоногийг үдэхдээ 2020 онд 3 удаа, 2021 онд 12 удаа хуралдаж, нийт 41 асуудал хэлэлцэн, 16 асуудалтай танилцаж, 42 тогтоолыг баталж, 12 тэмдэглэлийг гаргасан байна.

uploaded picture

Харин өнгөрсөн 30 жилийн хугацаанд ДИТХ-ын Тэргүүлэгчид нийт 2087 тогтоолын төслийг баталсан бол өнөөдрийн хуралдаанаар 2088, 2089 дэх тогтоолыг хэлэлцэн баталж, түүхэнд үлдээлээ.
2021 онд та бид нутгийн өрөө удирдах ёсны бүрэн эрхийг хэрэгжүүлж, алдаа оноогоо дэнслэн, хуралдааны чөлөөт цагт нутгийн өөрөө удирдах байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг ханган түргэн шуурхай ажиллаж, онцлох үйл явдлуудыг шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлж, тодорхой амжилттай ажиллалаа.

ДИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хугацааг та бүхэнтэй хамт үдэж буй Нарийн бичгийн даргын хувьд гар нийлэн ажиллахад таатай байснаа албан ёсоор илэрхийлье. Хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан оновчтой, зөв зохион байгуулалтад орж хамтран ажилласан та бүхнийхээ цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье” хэмээн хэлсэн юм.

uploaded picture



 

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.