ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Баянгол
дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, дэд дарга Г.Мөнхсайхан болон Төсөл
хөтөлбөр хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Хатантөмөр, Гадаад харилцааны
асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ф.Ш.Эдвард Граф, Мэдээлэл, олон нийттэй
харилцах зөвлөх Ю.Шүрэнцэцэг нар өнөөдөр /2022-01-26/ ХБНГУ-ын Бранденбург
мужийн Даме-Шпреевалд хотын Шойнефелд дүүргийн удирдлагуудтай уламжлалт
хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэх чиглэлээр санал солилцох цахим
уулзалтад оролцлоо.
Шойнефелд
дүүргийн Засаг дарга ноён Кристиан Хенчел, Засаг даргын орлогч
ноён Хилмар Циеглер, Хурал зохион байгуулагч хатагтай Симоне Эберлайн,
Ажлын албаны дарга, оффис менежер Кристиан Койнинг,
Хэвлэлийн төлөөлөгч хатагтай Золвайг Шүстэр нар энэхүү ажил
хэрэгч уулзалтыг зохион байгуулж буйд талархал илэрхийлсэн.
Уулзалтаар
хоёр дүүргийн хөгжлийн өнөөгийн байдал, коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалттай
хэрхэн тэмцэж буй арга зам, хэтийн төлөв, дүүргийн удирдлагуудын хөгжлийн
бодлого, алсын хараа, ямар чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаа талаар
дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.
Цахим
уулзалтын үр дүнд талууд:
-23
жилийн уламжлалт харилцааг ахисан түвшинд хөгжүүлэх
-Герман,
Монголын соёлыг сурталчлах ажлыг шинэ шатанд гаргах
-Эрүүл
мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлд онцгой анхаарах
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг дэмжин, Баянгол дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
ХБНГУ-ын Бранденбург
мужийн Даме-Шпреевалд хотын Шойнефелд дүүрэг 1375 онд тосгоны статусаар
үүссэн бол, өдгөө 20,000 гаруй хүн амтай дүүрэг болон өргөжиж, ирээдүйд хот
болон хөгжих зорилготой. Засаг дарга ноён Кристиан Хенчел 2019 онд
дүүргийн удирдлагаар сонгогдон ажиллаж эхэлсэн.
2020
онд хотын төв цэгт Герман улсад гуравдугаарт эрэмбэлэгддэг нисэх
онгоцны буудал ашиглалтад орсноор өдөртөө 70,000 орчим хүн тус дүүрэгт ажиллаад
буцдаг. Тиймээс хотын дэд бүтцийг сайжруулах, сургууль, цэцэрлэг, ахмад настныг
асрах төв, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. Өдгөө
40,000 ажлын байртай ч ирээдүйд 1 сая ажлын байрыг бий болгоход зорьж, Берлин
хотоос Шойнефелд дүүрэг хүртэл 1 цаг 30 минут зарцуулж ирэх метро, метроны
замыг зургаан жилийн дотор бүтээн байгуулахаар төлөвлөжээ.