ИТХ-ЫН ДАРГА Б.СЭМЖИДМАА 146-Р СУРГУУЛЬД АЖИЛЛАВ
Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа өнөөдөр 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 146-р сургуульд зочилж, байгууллагын багш удирдлагуудтай албан уулзалт хийлээ.
Энэ үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалангийн бие төлөөлөгчийн хамт “Мэдээлэл зүйн танхим”-д шаардлагатай 15 зөөврийн компьютер, техник хэрэгслийг багш, сурагчдад гардуулав.
Коронавируст халдвар, цар тахлын нөлөөгөөр сурагчид
цахимаар хичээллэх хугацаанд сургуулийн захирал Д.Нямсүрэн танхимын сургалт эхлэх
бэлтгэл ажлыг хангахад анхаарч, удаа дараа хүсэлт гаргаж байсан юм.
Ерөнхий боловсролын 146-р сургууль 2021 онд
улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон.