ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ “КЭЙС МЕНЕЖМЕНТ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Баянгол дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Каритас Монгол ТББ-тай хамтран 2022-03-02-ны өдөр энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажилд
хороодын хамтарсан багийн гишүүд, нийгмийн ажилтнууд, хүүхэд хамгаалах түр
байрны ажилтан, албан хаагчид, цагдаа, прокурорын байгууллагын холбогдох
мэргэжилтнүүд хамтран ажилладаг.
Нийгмийн ажлын практикт үндэслэн “Кэйс менежмент”-д тулгуурласан хэлэлцүүлэгт эдгээр төлөөллүүдийг урин:
-Хамтарсан
багийн гишүүдийн мэргэжлийн нийгмийн ажлын чадавхыг дээшлүүлэх
-Ажиллах
арга зүйг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
-Гэр
бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг шинжлэн судлах
-Хэлэлцүүлэгт
ашигласан кэйстэй ижил төрлийн кэйс, үйл явцын практик арга зүйг бий болгох
-Кейс
менежментийн оролцогч талууд хамтран ажиллах боломж нэмэгдэх
-Нийгмийн
ажлын мэргэжлийн зөвлөн туслах багш нарын хамтын ажиллагаа, орон нутагт
ажиллагсдын туршлагыг нэмэгдүүлэхэд зорин ажиллаж байна.