Mэдээ, мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ
Монголынхоо бүх сайхан бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.
Энэ өдөр нь 1857 онд Нью Иоркийн нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд уртасгасан цагаар ажиллуулдагийн эсрэг, эрэгтэйчүүдээс илүү олон цагаар ажиллуулж, хөдөлмөрийн хүнд, бохир орчинд ажиллуулж байсны эсрэг тэмцсэн эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлаа сайжруулахын төлөөх тэмцлээр эхэлж 1910 онд Клара Цеткин эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцлийн өдөр болгохоор уриалга гаргасанаар ийнхүү олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр болсон түүхтэй.
Эмэгтэйчүүд нийгэм, улс төр, эдийн засагт хэр өндөр амжилт гаргасныг тэмдэглэх өдөр болсон ба энэ өдрийг тэмдэглэхийн ач холбогдол нь тэгш бус байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх ажээ.
2022 оны энэ өдрийг НҮБ-аас "Тогтвортой маргаашийн төлөөх өнөөдрийн жендэрийн тэгш байдал" гэж зарлав.
Харин олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан цахим хуудас нь эмэгтэйчүүдэд эерэг өөрчлөлтийг бий болгоход туслах зорилготой платформ бөгөөд #BreakTheBias гэсэн сэдвийг сонгож "ямар нэг өрөөсгөл үзэл, хэвшмэл ойлголтоос ангид, ялгаварлан гадуурхалтгүй ертөнц"-ийг бий болгохыг уриалж байна. Та бүхэн сайхан баярлаарай.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.