БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГХУСАЗСЗ 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТЛАГДЛАА
Дүүргийн
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөлийн анхдугаар хурал 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт танхимаар хуралдлаа.
Хуралдаанд Монгол
Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны
дарга Л.Нямгэрэл, Дүүргийн гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа, зөвлөлийн гишүүд 90 хувийн ирцтэй оролцов.
Хуралдаанаар
2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлын чанарыг сайжруулах, энэ талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх
ажлыг эрчимжүүлэх, бусад хэлтэс газартай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр
тодорхой ажлууд төлөвлөлөө.
Мөн гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт
оруулах тухай асуудлыг хэлэлцэж Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх
хэлтсийн дарга, хошууч Э.Итгэлтөгс гишүүнээр нэмж орууллаа.
Хуралдааны төгсгөлд
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны
ажиллах журмын төсөл танилцуулж холбогдох арга хэмжээ авч ажиллахаар болов.
Дүүргийн гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа: “ГХУСАЗСЗ 2022 оны үйл ажиллагааны
төлөвлөгөөгөө 100 хувь санал нэгтэйгээр дэмжиж батлахаар боллоо. Та бүхний
тусгасан санал бүхэн бодит шийдвэр үр дүнгээ өгөх ажил хэрэг болно. Гэмт хэрэг
гарсан хойно нь биш бид гарах эрсдлийг тооцоолж урьдчилан сэргийлж ажиллах нэг
зорилгын төлөө зөвлөлийн гишүүд уялдаа
холбоогоо нягт сайжруулж ажиллахыг үүрэг болгож байна” гэдгийг онцолсон юм.
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Улсын хэмжээнд гэмт хэрэг гаралт түүний эсрэг хийж хэрэгжүүлж буй ажил чиг үүргийг танилцуулж, УИХ-д өргөн барьсан хуулийн шинэчилсэн найруулга, архидан согтуурах донтой хүнд үзүүлэх сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээ, тусламж үйлчилгээний шинэ стандартыг нутагшуулах ажлыг зохицуулах зөвлөлөөс холбогдох байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээллийг өглөө.