Mэдээ, мэдээлэл

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ БОЛЛОО

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам хэрэгжилтийг хангах хүрээнд Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын алба гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дуут дохиогоор ажиллах дадлага, сургуульд амжилттай оролцлоо.
Алба хаагчид мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу түр цугларах талбайд цуглав.
Энэхүү дадлага сургуулилт нь Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор зохион байгууллагддаг юм.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.