ИТХ-ЫН 2022 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО
Өнөөдөр /2022-03-25/ Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны анхдугаар хурал 09:00 цагт 100 хувийн ирцтэйгээр эхэлж, 19:00 цагт өндөрлөлөө.
Хуралдааныг ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа удирдан, "Монгол Улсын Засгийн газар, Улс, нийслэлийн онцгой комиссоос тогтоосон цар тахлын хөл хорионоос шалтгаалж, мөн 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэл, өөрчлөлттэй холбоотой судлах, суралцах, нутагшуулах олон асуудалтай танилцахад тодорхой хугацаа орсон"-ыг онцоллоо.
Өнөөдрийн хуралдаанаар:
1. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын хуралдааны дэг батлах тухай;
2. Хурлын Ажлын албаны бүтэц, орон тооны хязгаар, дүрэм батлах тухай;
3. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай;
4. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын ажиллах журмыг шинэчлэн батлах тухай;
5. Төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх журам батлах тухай;
6. Тогтоолууд хүчингүй болгох тухай;
7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай;
8. Баянгол дүүргийн Хороодын хэсгийн хуваарийг батлах тухай;
9. Баянгол дүүргийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай;
10. Шагналд тодорхойлох тухай;
11. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсонтой холбоотой шинээр батлагдах дүрэм, журмын тухай асуудлуудыг тус тус танилцуулж, холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргалаа.