СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД БАЯНГОЛЧУУД ТЭРГҮҮЛЛЭЭ
Монгол Улсад Шинэ үндсэн хууль батлагдсаны болон нутгийн өөрөө удирдах байгууллага байгуулагдсаны түүхт 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас "Сүхбаатар, Дорнод, Хэнтий" аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтан албан хаагчдын дунд зохион байгуулагдсан спортын нөхөрсөг тэмцээнд Баянголчууд тэргүүллээ.