Төлөөлөгч Б.Агваанцэрэн
БГД-т 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал авч байгаатай холбоотойгоор БГД-н 17-р хороо, хэсгийн ахлагч нар, өөрийн и-мэйл хаяг, фэйсбүүк чатаар дамжуулан иргэд, СӨХ-үүдээсээ санал авч, хорооны Засаг дарга Ш.Мөнхсайхантай хамтран Дүүргийн Засаг Даргын Тамгын газарт дамжуулан өглөө.
БГД-н Засаг даргын тамгын газраас дүүргийн хэмжээнд хийгдэх бүх ажлуудыг эрэмбэлж нэн шаардлагатай ажлуудаас эхлэн дүүргийн төсөвт суулгах саналыг ИТХ-д танилцуулан батлуулдаг болно.