ХУРУУНЫ ХЭЭГЭЭР АЖЛЫН ЦАГ БҮРТГЭХИЙГ ЦУЦАЛЛАА
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр эцэслэн батлагдсан. Ирэх 6 дугаар сараас хэрэгжиж эхлэх энэхүү хуульд хувь хүний мэдээллийг хамгаалах олон нарийвчилсан зүйл заалт орсон юм.
Тухайлбал 1995 онд баталсан Хувь хүний нууцын тухай хууль хувь хүн хувийн мэдээллээ өөрөө хамгаална гэсэн зохицуулалт, үзэл баримтлалтай байсан бол шинээр батдагдсан хуульд хувь хүний нууцын мэдээллийг цуглуулсан, хадгалсан тал мэдээллийн аюулгүй байдлын хариуцлага хүлээхээр тусгажээ. Үүнд “Хүний эрүүл мэнд, хөрөнгө, захидал харилцаа, генетик, биометрик, тоон гарын үсэг, бэлгийн чиг хандлага, бэлгийн харилцааны талаарх мэдээлэл нь хувь хүний эмзэг мэдээлэл тул задруулахыг хориглоно” хэмээн заасан. Тухайлбал биометрик мэдээлэл буюу хурууны хээ, нүүр царай, нүдний солонгон бүрхэвч, алхаа гишгээ, дуу хоолой зэрэг мэдээллийг тухайн хүний зөвшөөрөлгүйгээр авч ашиглавал хуулийн хариуцлага хүлээх юм. Иймээс хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөхөөс өмнө хурууны хээ ашиглаж цаг бүртгэдэг компани, ААН-үүд уг датаг устгах үүрэг хүлээсэн. Иймд ажлын цагийг хурууны хээгээр бүртгэх нь хуульд нийцэхгүй аж. Хуулийн хүрээнд Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын алба нь албан хаагчдын ажлын цагийг хурууны хээгээр бүртгэхээ больж царай таниулан бүртгэж эхэллээ.