Баянгол дүүргийн эрт илрүүлгийн шинжилгээний нээлтийн арга хэмжээ боллоо

Энэхүү арга хэмжээг нээж Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, Эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон албаны хүмүүс иргэд оролцлоо.
Баянгол дүүргийн хувьд эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшийн 5 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран хуваарь гаргаж иргэдээ хамруулан оролцуулж байгаагаараа онцлогтой юм.
Даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж, эрт илрүүлэгтээ хамрагдаарай.




