Нийслэлд 157, 57-р цэцэрлэгүүд амжилттай оролцож тэргүүллээ
Монгол Улсын Биеийн тамирын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх зорилгын хүрээнд Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн "Уран хөдөлгөөнт гимнастик"-ийн
аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Монгол Бөхийн Өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд оролцсон Нийслэлийн Баянгол дүүргийн Ж.Болортуяа эрхлэгчтэй 157-р цэцэрлэг 1-р байрт, Нийслэлийн Баянгол дүүргийн А.Баярмаа эрхлэгчтэй 57-р цэцэрлэг тусгай байрт тус тус шалгарч амжилттай оролцлоо.