ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД БАЯНГОЛ ДҮҮРЭГТ "БАРИМТАА АВААРАЙ" АЯНААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж, татвар төлөгчиддөө талархал илэрхийлдэг.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн Татварын хэлтсээс Баримтаа аваарай аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа оролцож “Баянгол дүүрэгт 40759 аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж нийслэлийн төсвийн баггүй хувийг бүрдүүлж байна. Өнгөрөгч 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дүүргийн төсөв 34,7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 37,7 тэрбум төгрөг төвлөрүүлж 109%-ийн биелэлтэйгээр давуулан биелүүлсэн нь дүүргийн иргэд аж ахуй нэгж маань цар тахлын үед ч хариуцлагатай гэдгээ нотолсон явдал байлаа. Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн, улс эх орныхоо хөгжил дэвшил эдийн засгийн өсөлтийн гол түлхүүр болж Монгол улсын төрийн санг бүрдүүлэн ахмад үеийнхний халамж, ирээдүй хойч үеийн сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх дүүргийнхээ хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн эрхэм баялаг бүтээгчид татвар төлөгчид та бүхэндээ Татвар төлөгчдийн өдрийн мэнд хүргэе” хэмээн онцлов.
Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хувьд Татварын ерөнхий газраас хэрэгжүүлж буй Монголын татварын алба төрийн үйлчилгээг цахим болгох олон шинэчлэлийг хийж байна. Тодруулбал, иргэдийн хөрөнгийн албан татваруудын нэхэмжлэлийг и баримт аппликейшнаар дамжуулан хүргүүлж, тухайн системээр татвар төлөх боломжийг бүрдүүлсэн нь иргэдэд татвар төлөх хялбар болж, татварын албаны ачааллыг бууруулсан үр дүнтэй ажил болжээ.
Мөн татварын удирдлагын нэгдсэн системийн ашиглалтад бүрэн оруулснаар иргэд татварын 40 гаруй үйлчилгээг цахим хэлбэрээр авч, Монгол банкнаас хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн бүхий л хэрэгслээр татвараа төлөх боломж бүрдсэн нь татвар төлөгчдөө эрсдэлээс хамгаалах, мөн цаг зав, зардлыг хэмнэж байна.
Баримтаа аваарай аян нь зах, худалдааны төвүүдэд төлбөрийн баримт авах, өгөх дадалд суулгах өдөрлөгийг зохион байгуулах бөгөөд цахим орчинд “Төлсөн л бол баримтаа аваарай” уриалгыг дэвшүүлж байгаа аж.
Төр оршихуй дор татвар буй.
Татвар буй дор төр оршмуй.