ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮД ХУРАЛДЛАА
Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжин, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх хүрээнд дүүргийн 25 хорооны хамтарсан багийн гишүүдэд холбогдох үүрэг даалгавар, чиглэл өглөө.
Хурлыг Баянгол дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа нээж хэлсэн үгэндээ “ Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил гарахад хүргэж болох эрсдэлт нөхцөл болон энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх талаар судалгаа, хийж гэмт хэрэг, зөрчлийг буруулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, хохирогч, эрсдэлт нөхцөлд байгаа иргэдийг хамгаалах, олон нийт, иргэдийн хүчирхийллийг үл тэвчих хандлага, мэдлэг ойлолтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх замаар өнөөдөр бид энд цуглараад байна. Бид гарч буй хэрэг зөрчлийг гарсны дараа бус урьдчилан сэргийлэх нь нэн тэргүүнд байх ёстой. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хувь хүний нууцлалын асуудлыг хадгалах үүргийг гишүүн бүр хүлээж, ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай, ёс зүйтэй хандах, Хуулиар тусгайлан үүрэг хүлээж байгаа төрийн үйлчилгээний байгууллага төдийгүй төрийн бус байгууллага, иргэд, бизнесийн байгууллага ч хамтран ажиллаж гэмт хэргийн эсрэг нэгдэж ажиллах”-ыг уриаллаа.
Мөн энэ үеэр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбаяр Иргэн аж ахуй нэгж байгууллагатай байгуулсан гурвалсан гэрээ, түүний хэрэгжилтийг хангуулах хүрээнд хийгдэж буй ажил, гишүүдийн уялдаа холбоог сайжруулах талаар мэдээлэл сургалт хийв.
Хуралдааны төгсгөлд иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга С.Уранмандах Хамтарсан баг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хүрээнд хэрхэн ажиллах, цаашид юунд анхаарах талаар зөвлөмж гарсныг танилцуулж дүүргийн хэмжээнд гарсан нийт зөрчил, гэмт хэрэг илрүүлэг сайн байгааг дурдлаа.