Mэдээ, мэдээлэл

ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД СУРГУУЛЬ ЭРДМИЙН БАЯРАА ХИЙЛЭЭ

ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД СУРГУУЛЬ ЭРДМИЙН БАЯРАА ХИЙЛЭЭ
Өнөөдөр Төмөр замын дээд сургууль, Политехникийн коллеж эрдмийн баяраа хийлээ. Уг арга хэмжээнд УБТЗ ХНН-ын удирдлага, Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн, Улаанбаатар төмөр замын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох, урилгаар Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, ахмад төмөр замчдын төлөөлөл, эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид болон төгсөгчдийн ар гэр оролцож төгсөгчдөд халуун баяр хүргэлээ. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа “Цаг үеийн онцгой бүх нөхцөлд ажил үүргээ тасралтгүй гүйцэтгэж, Монголын эдийн засагт өөрийн хувь нэмрээ биечлэн оруулж байсан, оруулж байгаа, цаашид оруулахаар бэлтгэгдэн өнөөдөр сургуулиа амжилттай төгсөж буй үе үеийн төмөр замчид даа баярт өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Улсын Төмөр замын хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хөгжлийн он жилүүдэд салшгүй холбогдож төгсөгч бүхэн нь ажлын байртай төгсдөг энэ сайхан сургуулиас жигүүрээ дэвж буй залуустаа Хөгжлийн түүчээ төмөр замчин мэргэжлээрээ үргэлж бахархаж явахыг хүсье. Бид Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын Нэгдүгээр орлогч дарга асан Наваанжамбын Цэрэнноров агсны нэрээр гудамж нэршүүлэх тухай Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 25 дугаар тоот тогтоолоор баталж өдгөө жишиг гудамж болгон тохижуулах тохижилтын ажил, БГД-ийн 3 дугаар хороонд байрлах “Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн”-гийн тохижилтын ажлууд тус тус хийгдэж байна. Мөн Төмөр замчдын нэрэмжит гудамжтай болгохоор мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа” гэдгийг онцлов. Ирээдүйн төмөр замчдад эрдмийн баярын мэнд хүргэе.
Ган зам зурайж
Галт тэрэг хурдалж байг!
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.