Mэдээ, мэдээлэл

146-Р СУРГУУЛИЙН АНХНЫ СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

146-Р СУРГУУЛИЙН АНХНЫ СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
Баянгол дүүргийн 9-р хороо саяхан л сургуульгүй цөөн хороодын нэг байв. 2021-2022 оны хичээлийн жилд 640 хүүхдийн суудалтай Нийслэлийн ерөнхий боловсролын 146 дугаар сургууль ашиглалтад орж өнөөдөр анхны багш, анхны 9 дүгээр ангийн сурагчид ийнхүү төгсөлтөө хийж суурь боловсролын гэрчилгээгээ гардлаа.
Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа оролцож хэлсэн үгэндээ “Ахлах ангийн сурагчид болж буй та бүхэн шинэхэн сургуулийнхаа түүхэн үйл явдлын гэрч болж анхны гэх тодотголтой суурь боловсролын гэрчилгээний эзэн болж байна. Та бүхэн ирээдүйн ажил мэргэжлээ сонгож түүнийхээ төлөө тууштай зүтгэх том сорилтын урд ирлээ. Ахлах анги гэдэг бол хариуцлага. Нэг талаас ахлах ангид ормогцоо өөрийгөө том хүн болсон мэт сэтгэж, хүссэн бүхнээ хийж үзэх гэнэн хүсэлдээ автах хүний араншинтай холбон тайлбарлаж болох хэдий ч, нөгөө талаар сургуулиас авах хамгийн том суурь хүмүүжил гэгдэх төлөвшлийг олж авч хэн зөв төлөвшиж чадна, тэр аливаа зүйлд хариуцлагатай хандаж чадна гэдэгт би хувьдаа итгэдэг. Ингээд та бүхэнд цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье” гэв.
Та бүгд өөрийн аз жаргалыг бүтээгч тул зөвхөн сайн сайхныг бүтээгээрэй! Төгсөгчдөд халуун баяр хүргэе.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.