БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн анхдугаар хурал /өнөөдөр / 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 15.15 цагт танхимаар хуралдаж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа удирдан явууллаа.
1. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай;
2. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны хоёрдугаар улирлын хуралдааны тов зөвлөлдөх;
3. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын дүрэмд тусгасан Нутгийн удирдлагын байгууллагын Төлөөллийг хэрхэн сонгох тухай санал зөвлөлдөх асуудлыг Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал танилцуулж холбогдох тогтоолыг гаргасан юм.