Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХАРЬЯАТ ХЭЛМЭГДСЭН ИРГЭДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХАРЬЯАТ ХЭЛМЭГДСЭН ИРГЭДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
1996 онд Монгол Улсын Их Хурлаас жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгох түүхэн шийдвэрийг гаргасан.
Тус шийдвэрийн дагуу Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, дүүрэг, орон нутаг дахь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос 27 дахь жилдээ төрийн хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Өнөөдөр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, Ажлын албаны дарга А.Даваажаргал нар эдүүгээ та бидний дунд аж төрөн суугаа улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн дүүргийн харьяат гурван ахмад настныг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
uploaded picture
uploaded picture
“Та бүхний санаж байгаачлан миний бие дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаад, хоёр дахь удаагаа дүүргийн харьяат хэлмэгдэгсэд, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх, Монгол төрийн нэрийн өмнөөс дахин албан ёсоор уучлалт эрэх үүргээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн харъяат 166 хүн, тэдгээрээс өөрийн биеэр хэлмэгдсэн 4 иргэн байгаа.
2022 онд Баянгол дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос өөрийн биеэр хэлмэгдсэн 4, тэдгээрийн үр хүүхэд, ач зээ 162 иргэний бүртгэл, судалгааг гарган ажиллалаа. Шүүхийн шийдвэр гаргуулсан иргэдийн нөхөх олговор олгох тухай холбогдох материалын бүрдлийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст албан бичгээр хүргүүлснээр он гарснаас хойш 27 хэлмэгдэгчийн нөхөх олговор 1 тэрбум 220 сая /1,220,000,000/ төгрөгийг олголоо.
uploaded picture

Монголын түүхийн тодорхой он жилүүдэд хар толбо болж үлдсэн улс төрийн хилс хэлмэгдүүлэлт ирээдүй хойчид минь дахин бүү давтагдаасай гэсэндээ төр ард түмнээсээ гүн хүндэтгэлтэйгээр уучлалт эрэх шинэ үеийн нэгэн соёлыг бий болгож, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс 21-р зууны иргэн бүрийг ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ хэмээх бараан сүүдрээс халхлах оюун санааны дархлааг тогтоохоор хичээн ажиллаж байна" хэмээн онцлов.
Баянгол дүүргийн иргэн тэр дундаа та бидний дунд хэлмэгдүүлэлтийн он жилүүдийн амьд гэрч болж, хүнд хэцүүг өөрийн амьдралаар туулсан Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэнд халуун баяр хүргэе” хэмээн онцлоод, хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулаа.
uploaded picture
Мөн энэ өдөр танхимд уригдан ирсэн иргэн Д. Мишил, Д. Эльбрус нарт хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулж, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын "Хүндэтгэлийн захидал" болон бусад зүйлсийг урьдчилан хүргүүлснээ дуулгалаа.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.