ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ БУЯНЫ НОМ ХУРУУЛЛАА
Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 10-нд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Пунцоглин хийдтэй хамтран дүүргийн харьяат хэлмэгдсэн иргэдийн хойтын буянд зориулан буяны ном хурууллаа.

Хурал номын үйл ажиллагаанд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга А.Даваажаргал болон албаны хүмүүс оролцсон юм. Баянгол дүүргийн хэмжээнд хэлмэгдэгсэд, тэдгээрийн үр хүүхэд, ач зээ нийт 166 иргэн байдаг.

