НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Нийгмийн хөгжлийн хорооны ээлжит хурал 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагт цахим болон танхимаар 84,6 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Хурлыг Нийгмийн хөгжлийн хорооны дарга Ц.Түмэндэмбэрэл удирдан 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн хэмжээн дэх сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулиудын сурагч, хүүхдүүдийг хүлээн авах бэлтгэл ажлын явц хэрхэн хангагдаж байгаа талаарх асуудлыг хэлэлцэж Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Төлөвлөлт, гүйцэтгэл удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхнасан, Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал нар холбогдох асуултад хариулт өгөв.
Дүүргийн хэмжээнд хичээлийн III ээлжид хичээллэх сургууль байхгүй, сургуулийн өмнөх боловсролын элсэлт e-mongolia системд 23100 мэдээллээс бүртгэлд хамрагдсан иргэд 17312 буюу нийт хүүхдийн 75%, ЕБС-ийн 1 дүгээр ангийн бүртгэл 24,6% -тай бүртгэл хийгдсэн талаар онцоллоо.
Мөн Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт хэрэгжиж буй төсөл арга хэмжээний ажлын явц 90% гүйцэтгэлтэйгээр хэрэгжиж байна.