Mэдээ, мэдээлэл

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын тэгш ой 100 жилийн медалийг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, ИТХ-ын Төлөөлөгч Н.Доржзодов болон 13 дугаар хорооны Засаг дарга Сүхбаатар нар гардуулав.
uploaded picture
Энэ үеэр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа “Баянгол дүүргийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж өдгөө хүртэл амьдарч буй эрхэм азай буурал, ахмадын төлөөлөл та бүхэн аз жаргалтай, амгалан тайван, эрүүл энх, үр бүтээлтэй ажиллаж, амьдралын төлөө бидэнтэй бүх талаараа ХӨГЖИЖ, ДЭВЖИЖ, ОРОЛЦОЖ хамтдаа тэмүүлж ирсэн та нартаа талархаж, эрүүл энх, саруул сайхан, аз жаргал бүгдийн дээдийг хүсэн ерөөе. Урт насалж удаан жаргаарай!" гэв.
Шагнагдсан нийт иргэддээ халуун баяр хүргэе.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.