ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн одон медаль, Хөнгөн үйлдвэрийн салбар, Үйлдвэр худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж буй нэр бүхий хүмүүсийн шагналыг хүндэтгэлтэйгээр гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээнд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Ү.Батбаяр болон албаны бусад хүмүүс оролцов.


Баянгол дүүрэг 2022 оныг Жижиг дунд бизнес эрхллэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд хийж бүтээж байгаа хэнийг ч бүхий л түвшинд бүрэн дэмжиж ажиллахыг хичээж байна. Та бүхний үйлдвэрлэл дэлхийн чанар стандартад бүрэн нийцэн зах зээлд түүчээлэх өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.
Мөн залуу нас, эрдэм мэдлэг, хойч үедээ хийж бүтээсэн зүйлээрээ үлгэрлэл болж буй өндөр настан МАСТЕР ОЁДОЛЧИН АМГАЛАНГИЙН ОЮУН, ХУУЛЬ, ЭРХЗҮЙЧ ЛУВСАНДОРЖИЙН ГАНБААТАР нартаа эрүүл энхийг хүсье” гэлээ.