БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Өнөөдөр /2022-09-23/ Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал боллоо.
Зөвлөлийн гишүүдээр төлөөлөгч Д.Мөнхбаатар, С.Соёмбо, Д.Дэлгэрбат, Ц.Гантулга, Ү.Батбаяр, П.Өлзийнаран нар ажилладаг. 87,5%-ийн ирцтэй өнөөдрийн хурлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа удирдан явуулсан юм.
Хурлаар хэлэлцэх асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга А.Даваажаргал танилцуулсан бөгөөд гишүүд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн хуралдааны дэгийг хэлэлцэн, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны гуравдугаар улирлын ээлжит хуралдааны товыг баталлаа.
Нийт есөн зүйлтэй хуралдааны дэгийн хоёрдугаар зүйлд “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд Хурлын бүрэн эрхэд хамаарахаас бусад асуудлыг хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг.