Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 3-Р УЛИРЛЫН ЭЭЛЖИТ ХУРАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 3-Р УЛИРЛЫН ЭЭЛЖИТ ХУРАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

Өнөөдөр /2022-09-30/ дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3-р улирлын ээлжит хурал боллоо. Оролцвол зохих 41 төлөөлөгчөөс 38 нь буюу нийт төлөөлөгчдийн 91%-ийн ирц бүрдсэнээр хуралдаан эхэлсэн. 


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа хурлыг нээж хэлсэн үгэндээ:

uploaded picture

“Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын 30 жилийн ойн хүндэтгэл ёслолын үйл ажиллагаанд оролцож, энэ цаг үед дүүрэг хэмээх бага төрийнхөө үйл хэрэг, залгамж чанарыг хадгалан, шийдвэр гаргах түвшинд төр, иргэдээ холбох гүүр болон, идэвхи санаачилгатай ажиллаж буй МАН, АН, ХҮН-ын нийт төлөөлөгчиддөө талархал илэрхийлье!” гээд хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал, хурлын дэгийг танилцуулсан юм.


uploaded picture

Өнөөдрийн хурлаар: Зарим иргэдийг төрийн шагналд тодорхойлсныг дэмжин, уламжлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Түүнчлэн:

-Баянгол дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай,  

-Баянгол дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагааны явцын тухай,

-Хэмнэлтийн тухай хуулийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай,

Баянгол дүүрэгт шинээр байгуулагдсан хороодын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын танилцуулгыг сонссон.

uploaded picture

Мөн Баянгол Шинэ Өргөө ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, Баянгол хүүхдийн зуслан ОНӨТҮГ-ын үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй танилцуулгатай холбогдуулж төлөөлөгчид 2023 оны төсвийн төсөөлөл, ажил гүйцэтгэлтэй холбоотой мэдээллүүдийг тодруулан, шинэ оны төсөв хэлэлцэх үед илүү нарийвчлалтай, тооцоо судалгааг дэлгэрүүлсэн мэдээлэл оруулж ирэхийг хүссэн юм.

uploaded picture

uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.