БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО БНСУ-ЫН СЭЖҮН ШУ, УРЛАГИЙН ГОЦ УХААНТНЫ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
БНСУ-ын Сэжүн хотын Сэжүн Шинжлэх ухаан, урлагийн гоц ухаантны сургууль, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороо өнөөдөр /2022-11-14/ Олон улсын соёлын солилцоо, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.Санамж бичигт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Нийгмийн хөгжлийн хорооны дарга Ц.Түмэндэмбэрэл, Сэжүн шинжлэх ухаан, урлагийн гоц ухаантны сургуулийн захирал Ким Тэ Ил нар гарын үсэг зуран баталгаажуулав. Үйл ажиллагаад дүүргийн ИТХ-ын дэргэдэх “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Баянгол дүүргийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн сурагч солилцоог дэмжих, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн багш нарын чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох, боловсролын сургалтын арга зүй, соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон юм.