Mэдээ, мэдээлэл

ДҮҮРГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

ДҮҮРГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Өнөөдөр /2022-11-17/ Баянгол дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдлаа.

uploaded pictureХурлаар Баянгол дүүргийн Онцгой байдлын Хэлтсийн дарга, хурандаа Ж.Наранмандах 2022 онд зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлт, үр дүн, “Өсвөрийн аврагч” тэмцээнийг дүүргийн нутаг дэвсгэр дэх ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах удирдамжийг тус тус танилцуулсан.uploaded pictureТүүнчлэн 2023 оны төлөвлөгөөнд тусгах ажлууд, төсөв зардлын талаар хэлэлцэн, дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын зарим өрхүүдийн цахилгааны утсыг зайлшгүй сольж, галын аюулаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай төсвийг шийдвэрлэхээр болов.uploaded pictureТөгсгөлд нь Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай холбоотой зөвлөмж”-д холбогдох байгууллагуудаас санал авч, зөвлөмжийг яаралтай хүргүүлэх, тус бүрэлдэхүүнд багтсан байгууллагын удирдлага нэг бүр оновчтой ажил санаачлан хэрэгжүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлж, “Жишиг зөвлөл” болоход зорьж ажиллахыг үүрэг болголоо.

uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.