ТӨР ИРГЭНИЙ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 74 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.18 , 41.2.2 -т заасныг тус тус үндэслэн Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хороодод хийж хэрэгжүүлсэн ажил, 2023 онд дүүрэг, хороонд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажилд иргэдийн санал хүсэлтийг авч тусгах, төр иргэний түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Өнөөдөр /2021-11-22/ ДИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Д.Мөнхбаатар дүүрэгт болон 3-р хороонд 2021-2022 онд хийж хэрэгжүүлсэн ажил, бусад хөрөнгө оруулалтын ажлуудыг иргэдэд танилцуулж, холбогдох асуултад хариулт өглөө.
Баянгол дүүргийн 3-р хорооны иргэд уулзалт хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож ХҮН-аас сонгогдсон ДИТХ-ын Төлөөлөгч Н.Энхчимэг 2021-2022 оны ажлын тайлангаа танилцуулсан юм.

Түүнчлэн 4-р хорооноос ДИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Ж.Баатар, Б.Алтанцэцэг, 4-р хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Элбэгзаяа, 27-р хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Жаргалсайхан нар хороодын иргэдтэйгээ уулзлаа.


Уулзалт хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон иргэддээ баярлалаа.
