Mэдээ, мэдээлэл

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын зөвлөл 2022-11-23-ны өдөр 85,7%-ийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.uploaded picture Үүнд:    -Дүүргийн 2022 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай

               -Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр байгуулагдаж үйл ажиллагаа явуулж буй ОНӨТҮ-ийн газруудын бүтэц, орон тоог төрийн хэмнэлтийн хуульд нийцүүлэн шинэчлэн батлах тухай

              -Шагналд тодорхойлох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн, тогтоол гаргалаа.

uploaded pictureТүүнчлэн Баянгол цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордон ОНӨТҮГ-уудын үйл ажиллагааны тухай танилцуулгуудыг сонсч, тэмдэглэл үйлдсэн юм.

uploaded picture

Дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа ИТХ-ын Төлөөлөгч С.Соёмбын “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн хуралдааныг хоёр өдрөөр хойшлуулах санал”-ыг танилцуулахад олонхын дэмжлэг аваагүй тул нэгдсэн хурлыг 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тогтож, төлөөлөгчдийг холбогдох мэдээлэл, баримт материалаар хангахыг Ажлын албанд үүрэг болголоо.

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.