Mэдээ, мэдээлэл

ТӨР ИРГЭНИЙ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 5, 6-Р ХОРООНЫ ИРГЭД ОРОЛЦЛОО

ТӨР ИРГЭНИЙ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 5, 6-Р ХОРООНЫ ИРГЭД ОРОЛЦЛОО

Өнөөдөр БГД-ийн 5, 6 дугаар хорооны Засаг дарга, ДИТХ-д сонгогдсон Төлөөлөгч нар Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хороодод хийж хэрэгжүүлсэн ажил, 2023 онд дүүрэг, хороонд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажилд иргэдийн санал хүсэлтийг авч тусгах, төр иргэний түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.


uploaded picture


Дүүргийн ЗДТГ-ын Газар зохион байгуулалтын алба, Санхүү төрийн сангийн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтнүүд уулзалтад оролцож чиглэлийн дагуу иргэдийг мэдээллээр ханган ажилласан.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 5 ДУГААР ХОРОО:uploaded picture

ДИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Т.Ууганбаяр 10-р хорооллын 8а, 8и магистрал шугамыг Азийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтаар сольж сайжруулах ажил болон 12, 5, 45-р байруудын гадна дулаалгын ажилд хяналт тавьж ажилласан талаар мэдээлэл өглөө. 

Тус хорооны Засаг даргаар М.Бямбацэцэг ажилладаг. Уулзалт хэлэлцүүлгийн үеэр иргэдийн төлөөлөөс дараах саналууд гарсан.

uploaded pictureҮүнд: “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн өргөтгөлийн асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад уламжлах, олон жилийн насжилттай 8-р байрны гадна дулаалгын ажлыг хийлгэх, 14-р байрны сүү цагаан идээний ТҮЦ-ийг буулгахгүй бол хүүхдүүд машинд дайруулах эрсдэлтэй. Зам дагуух авто угаалгын газар хороолол руу орох, гарах гарц хааж, түгжрэл үүсгэдэг зэрэг асуудалд анхаарч ажиллах шаардлагатайг илэрхийлж, ДИТХ-ын Төлөөлөгч, хорооны Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүд асуулт тус бүрт тодорхой хариултыг өглөө.

uploaded picture

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 6 ДУГААР ХОРОО:

uploaded pictureДИТХ-д сонгогдсон Төлөөлөгч бөгөөд хороон Засаг дарга С.Сүхбаатар, Төлөөлөгч Сү.Мягмарсүрэн нар 6 дугаар хорооны 60 гаруй иргэн, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Л.Мөнх-Эрдэнэ, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ч.Ганхуяг, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Г.Нямсүрэн нарын албан хаагчид уулзалт хэлэлцүүлэгт оролцлоо.

uploaded pictureЭнэ үеэр Засаг дарга С.Сүхбаатар хороонд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төслүүдийн талаар мэдээлэл өглөө.uploaded picture

Үүнд:

Шинээр тавигдсан автозам, явган хүний зам засвар, хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээ хийсэн тухай болоод, үерийн далан орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл, хүүхдийн тоглоомын талбай, байрны гадна дулаалга, гэрэлтүүлэг, камержуулалт, цэцэрлэгүүдийн өргөтгөл засвар, сантехникийн иж бүрэн засвар, газрын зөрчил арилгах, хашаа, гараж буулгах, ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж, 2021 онд Нийслэлийн шилдэг хороо уралдааны Азийн сангийн тусгай байрын шагнал хүртсэн тухай онцоллоо.

 

Тус хорооны иргэдээс хог тээвэрлэлт, байрны гадна дулаалгын өнгө үзэмжийг сайжруулах, зарим автозамуудад хурд сааруулагч байршуулах, орон сууцны цахилгааны утсуудыг эмхлэх шаардлагатай байгаа тухай саналуудыг хэлэв.

 uploaded picture

Түүнчлэн “Хүүхдийн ордон”-ы салбар дугуйлангуудаас 30 дугаар хорооны байранд ажиллуулах, 39-р байрны гадаа хүүхдийн тоглоомын талбай болон сагсан бөмбөгийн талбай байгуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэлт гаргаж, ДИТХ-ын Төлөөлөгч болон Засаг дарга, мэргэжилтнүүдээс холбогдох асуудлууддаа хариулт авлаа.


uploaded picture


Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.