Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. 

uploaded picture

Монгол Улс 1997 оноос тус аянд нэгдсэн бөгөөд энэ жил Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ – ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх аяныг зохион байгуулж байна. 

uploaded picture

Энэ жилийн аяны гол зорилго нь жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд авчрах бөгөөд “Нандин бүхнээ хамгаалъя - Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” гэсэн ерөнхий сэдэв, уриан дор “Хүчээ урвуугаар биш зөвөөр ашигла”, “Эрхэм бүхнээ нандигная” эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг өөр өөрийн амьдралдаа эзэн болж, улам сайн сайхан амьдрахын төлөө эерэг арга замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалж байгаа юм.

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  байгууллага хамт олноороо холбогдох мэдээ мэдээлэлтэй танилцан, энэхүү аянд нэгдлээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах гэдэг нь “Хөгжлийг бүтээхэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш оролцох ба хөгжлийн үр шимийг адил тэгш хүртэх боломж юм”.

uploaded picture 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.