ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛЛОО
Хуралдаан эхлэхийн өмнө Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга А.Даваажаргал Эзэн богд Чингис хааны Эш хөргийг залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгийг уншиж танилцуулав.
Улмаар Монгол төрийн “Эртний сайхан” хэмээх айзам уртын дууг эгшиглүүлж, дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Засаг дарга Ө.Сумъяабаатар нар Эзэн богд Чингис хааны Иш хөрөгт хүндэтгэл үзүүлсэн.
"Эртний сайхан" дуу нь Чингис хааны сүр сүлдийг магтан дуулсан хаанд өргөсөн дуун өргөл, ерөөл юм.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчид энэ өдөр /2022-11-30/ дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд:
-Тогтоол хүчингүй болгох тухай
-Баянгол
дүүргийн 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
-Баянгол
дүүргийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
-Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт
оруулах тухай
-Дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр байгуулагдаж үйл ажиллагаа явуулж
байгаа Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын бүтэц орон тоог төрийн
хэмнэлтийн хуульд нийцүүлэн шинэчлэн батлах тухай
Шагналд тодорхойлох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн, холбогдох тогтоол шийдвэрийг гаргалаа.
Түүчлэн
-Баянгол Цэцэрлэгт
хүрээлэн ОНӨТҮГ-ын үйл ажиллагааны тухай дарга Н.Доржзодов.
-Баянгол дүүргийн
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн үйл ажиллагааны тухай
тус төвийн дарга Ч.Чойдог
-Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордон ОНӨТҮГ-ын үйл ажиллагааны тухай дарга Д.Дэлгэрбат нар танилцуулж, төлөөлөгчид эдгээр байгууллагын үйл ажиллагаа, төсөв төлөвлөгөөтэй холбогдуулан санал шүүмжлэл өрнүүллээ.