“МИНИЙ АМЬДАРЧ БУЙ ДҮҮРЭГТ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХЭРХЭН ХАНГАХ ВЭ?” ЦУВРАЛ СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ
Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, иргэний нийгмийн тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих төслүүдийн хүрээнд ХБНГУ-ын Бонн хот болон Улаанбаатар хотуудын хамтын ажиллагааны төсөл хэрэгжиж байгаа юм.
Тус төслөөс Баянгол дүүрэгт "Миний амьдарч буй дүүрэгт тогтвортой хөгжлийг хэрхэн хангах вэ?” сэдвийн хүрээнд цуврал сургалтууд зохион байгуулагдаж дууслаа. Сургалтууд 1 сарын хугацаанд дараах сэдвийн хүрээнд өрнөсөн.
Үүнд:
1. Tанилцуулга “Тогтвортой хөгжлийн 17
зорилго”
Илтгэгч:
Д. Өлзийбилэг, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр ТББ-н Захирал
Иргэдийн
оролцоо
Илтгэгч:
Ш. Болор, Герман-Монголын Нийгэмлэг, “Хөвсгөл Клуб Герман” Холбооны
2. Тогтвортой
хөгжлийн зорилго 12 “Тогтвортой хэрэглээ”
“Хог хаягдлын
менежмент”
Илтгэгч:
Мөнхцэцэг, ШУТИС –н хог хаягдлын багш.
3. Тогтвортой
хөгжлийн зорилго 6 “Цэвэр, бохир ус”
“Улаанбаатар хотын ундны усны нөөц, эх үүсвэр,
хэтийн төлөв”
Илтгэгч:
Др. С. Чинзориг, ШУ-ны Академын Газар зүй, Гео экологийн Хүрээлэнгийн Усны
нөөц, ус ашиглалтын салбарын дарга
“Улаанбаатар хотын газрын доорх усны чанар,
найрлага, бохирдол”
Илтгэгч:
Доктор Б.Одсүрэн, ШУ-ны Академын Газар зүй, Гео экологийн Хүрээлэнгийн Усны
шинжилгээний лабораторийн эрхлэгч.
4. Тогтвортой
хөгжлийн зорилго 4 “Эрчим хүч”
“Эрчим хүч ба
ногоон хөгжил”
Илтгэгч: Доктор, Профессор Ч.Сономдагва, МУИС-ын Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч.
5. Төслийг дүгнэх төгсгөлийн үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдаж Баянгол дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Хороодын Засаг дарга нар болон, Нийслэлийн Ерөнхий боловсролын 38-р сургуулийн сурагчид хамрагдан мэтгэлцээн, сургалт зохион байгуулагдсан юм. Төгсгөлд нь төслийн хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэн, зохион бичлэг, гар зургийн уралдааны ялагчдад ДИТХ-ын Төлөөлөгч С.Мягмарсүрэн, Г.Өсөхбаяр нар шагналыг гардууллаа.