Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 25-Р ХОРООНЫ ОРШИН СУУГЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ДОРООС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 25-Р ХОРООНЫ ОРШИН СУУГЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ДОРООС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар нар 25-р хороонд Өрхийн салбар эмнэлгийг өнөөдөр нээлээ. Тус хороонд шинээр Өрхийн салбар эмнэлэг нээгдсэнээр “My town”, “Цоглог”, “Happiness town”, “Golden park 1,2” хотхоны 12,000 орчим оршин суугчид шинэ ондоо эрүүл мэндийн цогц үйлчилгээ нэг дороос авах боломж нөхцөлөөр хангагдав.
Баянгол дүүргийн 25-р хорооноос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар шинээр нээгдсэн өрхийн салбар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, “COVID-19” цар тахлын үед нэн шаардлагатай мананцар үүсгэгч ариутгалын тоног төхөөрөмж, амны хаалтыг гардуулан өглөө.



uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.