Mэдээ, мэдээлэл

18, 33, 19 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭД УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО

18, 33, 19 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭД УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 74 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт 2022 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийн талаар ард иргэдийг мэдээллээр хангах, 2023 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд санал авах уулзалт хэлэлцүүлэг үргэлжилж байна. uploaded picture

Өнөөдөр 18, 33-р хорооноос сонгогдсон Төлөөлөгч Б.Төмөрбаатар, 18 дугаар хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг нар хороодын иргэдтэй өргөтгөсөн уулзалт хийлээ.

 

uploaded picture


Энэ үеэр Төлөөлөгч 2022-2023 онд хороонд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллээ танилцуулав.

 

Түүнчлэн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Ганхуяг, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Ч.Баатаржав нарын албан хаагчид оролцлоо.

uploaded picture

Мөн Засаг дарга Б.Ганзориг хороонд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төслүүдийн талаар мэдээлэл өгсөн.

Үүнд: 240 ортой шинэ цэцэрлэг, нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын дээврийн их засвар, Авто замын засвар, шинэчлэл, Цэцэрлэгийн гадна хашаа, тоглоомын талбай, явган замын засварын ажил, 50-р байрнаас хорооллын хүнсний зах хүртэлх гэрэлтүүлэг, Ногоон байгууламж, гадна талбайн тохижилтын талаар дэлгэрэнгүй танилцуулаа.


uploaded picture


Хэлэлцүүлгийн үеэр хорооны иргэдээс шинээр байгуулагдсан 33-р хорооны төсөв, хороо, цагдаа, өрхийн эмнэлгийн цогцолбор байр барьж байгуулах тухай иргэдийн саналыг мөрийн хөтөлбөртөө оруулах, Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх төвтэй болгох, 44-р байрны гадна фасадын ажлыг дуусгах шаардлагатай байгаа тухай саналуудыг хэлэв. Мөн 18-р хорооны Засаг даргын Ажлын алба болон БГД-ийн Ахмадын хороонд иргэд талархал илэрхийлж байлаа. 


19 дүгээр хороо:

Тус хорооноос Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон Төлөөлөгч Т.Пүрэвсүрэн, хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхзул нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлд гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, төлөөлөгч иргэдийн санал хүсэлтийг 2023 оны ажил төлөвлөгөөндөө тусгахаар ажиллав.

uploaded picture

Түүнчлэн Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Б.Уянга, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Т.Отгонтуяа нарын албан хаагчид нар иргэдэд мэдээлэл өглөө.  

uploaded picture

19-р хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхзул: 

Хоггүй, ТҮЦ-гүй жишиг хороо болох зорилтын тухай, Ахмад настан, хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлсэн тухай, мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Борхойн зам” ХХК 47 дугаар сургуулийн хойд талд 50 ширхэг тоосгон гарааш нүүлгэн шилжүүлж авто машины зогсоол болж, явган хүний зам хийж гүйцэтгэсэн тухай танилцуулав. Үргэлжлүүлэн 

       -Нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Мөнгөн хөсөг” ХХК 55, 56 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайг шинэчилсэн. 

       -Хог цуглуулах савыг нүүлгэн шилжүүлсэн.

      -198 дугаар цэцэрлэгийн урд талын 7 гараашийг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хамтран нүүлгэн шилжүүлсэн.  

      -61 дүгээр байрны  хүүхдийн тоглоомын талбайг “Хунт угалз сайхан” ХХК хийж гүйцэтгэсэн.

      -Зөвшөөрөлгүй ТҮЦ, хаалт хашлагыг Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албатай хамтран  нүүлгэн  шилжүүлсэн.

      -59 дүгээр байрны гадна дулаалгын ажлыг “Бэсүд констракшн” ХХК  гүйцэтгэж байгаа тухай танилцуулгадаа дурдав. 

Тус хорооны иргэд 62, 63-р байранд фасадны дулаалга хийх, Парадоксийн хажууд LOVE паб орчныг бохирдуулж байгаа тухай, камер байршуулах, явган хүний зам дээр иргэд автомашинаа байрлуулж байгаа тухай, Барилгын мэргэжлийн байгууллагаар гадна фасадыг хийлгэх, 59-р байранд гадна фасад дулаалгын чанарын тухай, Бүтээн байгуулалтын ажлыг урин дулаан цагт хийх тухай, 63-р байрны урд байгаа хогийн цэгийг устгуулах болон бусад асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана уу хэмээн төлөөлөгчөөсөө хүслээ. 

uploaded picture

Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхзул орон сууцны гадна фасад, камержуулалт, гэрэлтүүлэг, зогсоол, хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал зэрэгт анхаарч ажиллаж холбогдох байгууллагад нь уламжлахаа мэдэгдлээ.

uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.