ТӨР ИРГЭНИЙ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 22, 23 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД ОРОЛЦЛОО
Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хороонд хийж хэрэгжүүлсэн ажил, 2023 онд дүүрэг, хороонд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажилд иргэдийн санал хүсэлтийг авч тусгах, төр иргэний түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Өнөөдөр
22, 23 дугаар хорооны иргэдэд ажлаа тайлагнах, мэдээллээр хангах уулзалт
хэлэлцүүлэгт 22 дугаар хорооноос ДИТХ-д сонгогдсон Төлөөлөгч С.Мөнгөнтулга,
А.Ганболд, мөн 23-р хорооноос сонгогдсон Төлөөлөгч Н.Болдбаатар, Э.Магнайбаяр
болон тус хороодын Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид оролцлоо.
Баянгол дүүргийн 22 дугаар хороо:
Төлөөлөгч С.Мөнгөнтулга, А.Ганболд, хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баасандамба болон ЗДТГ-ын Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Б.Уянга, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Л.Бат-Эрдэнэ, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Б.Ганболд, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Т.Урангүнж нар иргэдийг мэдээллээр ханган ажилласан.
Түүнчлэн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баасандамба хорооны танилцуулга, 2021-2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавилаа. Тухайлбал: 22 дугаар хороонд Дэлхийн зөн ОУБ-ын орон нутгийн урт хугацааны төсөл хоёр дахь жилдээ үргэлжилж, 2021 онд 150, 2022 онд 150 хүүхдэд хүрч ажиллажээ. Мөн хог хаягдлыг бууруулах, задгай хог хаягдлыг шийдэх төсөл хэрэгжүүлж хэд хэдэн айл хамрагдсан. Үүсмэл хогийн цэг бүхий 13, 16 дугаар гудамжийг цэвэрлэж иргэд, хорооны ажлын алба хамтран мод бут суулгасан сайн жишээг дурьдлаа.
Мөн
хороонд тулгамдаж буй нийтлэг асуудалын талаар төлөөлөгчдөд танилцуулав.
Үүнд:
Камержуулалт, ногоон байгууламж нэмэгдүүлэх, үүсмэл хогийн цэгийг арилгах, гэр
хорооллын шороон замыг засварлах, тоглоомын талбай засварлан шинэчлэх, дахин
төлөвлөлтөд анхаарч ажиллахыг хүсч байлаа. Мөн хорооны хаягжилт, дотор, гадна
камер суурилуулах шаардлагатай байгааг мэдэгдсэн юм.
Иргэдээс:
Эзэнгүй нохойн асуудлыг яаралтай
шийдэх, хашаагүй хэсэг айлуудаас ил задгай хог хаях, бохир ус асгах зэрэг
асуудал их гарч байна. 13, 16 дугаар гудамж орчмын шороон замын засварыг яаравчлах,
хороонд сургууль, цэцэрлэг барих асуудлыг нэн түрүүнд хийж хэрэгжүүлэх
шаардлагай байгааг илэрхийллээ.
ДИТХ-ын Төлөөлөгч С.Мөнгөнтулга:
Дээр дурьсан хэсэгт засмал зам тавих санал гаргасан ч одоохондоо сайжруулсан шороон зам тавьж, яваандаа засмал зам болгоно гэж мэдэгдсэн. Хариуцсан хэлтэс рүү холбоо барьж дахин саналаа уламжилъя. Хог тээвэрлэлттэй холбоотой асуудал дээр Баянгол Шинэ Өргөө ОНӨААТҮГ-ын ачигч нартай холбоотой. Нохой устгал энэ жил бага явсан. Иргэд өөрсдөө устгалын дуудлага өгдөг болсон. Хашаагүй айлуудын тухайд 2022 онд нийт 31 байршил дээр газар эзэмших саналыг Газрын албанд өгсөн ч зарим айл эзэмших эрхгүй байгаа тул хойшлогдсон” гэх зэрэг холбогдох асуудал бүрт хариултуудыг өгч 2023 онд цэгцэлж, шийдвэрлэх асуудлуудыг эрэмбэлэн ажиллахаа илэрхийллээ.
Баянгол дүүргийн 23 дугаар хороо:
Тус
хорооны Төлөөлөгч Н.Болдбаатар, Төлөөлөгч Э.Магнайбаяр, Засаг даргын албан
үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Оргил, дүүргийн ЗДТГ-ын Газар зохион
байгуулалтын албаны мэргэжилтэн Б.Уянга, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт,
шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Л. Бат-Эрдэнэ, Тохижилт, нийтийн аж ахуйн
хэлтсийн мэргэжилтэн Д.Сэргэлэнбат нарын албан хаагчид хорооны иргэдийг
мэдээллээр ханган ажилласан.
Төлөөлөгч Э.Магнайбаяр:
2021-2022 онд 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа. Түүнчлэн дараах мэдээллийг иргэдэд өгсөн юм.
Үүнд:
Тус хороо өнөөг хүртэл сургууль, цэцэрлэггүй явж ирсэн. Харин ирэх жил
сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга ашиглалтанд орно. Ард иргэдтэйгээ
тогтмол уулзаж, санал сэтгэгдлийг сонсч, холбогдох байгууллагуудад уламжилдаг. Хорооны
нутаг дэвсгэрт 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулсан. Хүүхдийн
тоглоомын талбай барих ажлыг эхэлсэн. 2022 онд хорооны нутаг дэвсгэрт 10 ширхэг
камер тавьж Цагдаагийн хэсэг дээр хянах боломжтой болсон. Мөн хорооны дотоод
хэрэгцээнд компьютер нэмсэн. 2023 онд камержуулалтыг нэмэх саналтай байна.
Иргэд та бүхэн ирэх оны ажлуудад саналаа нээллтэй илэрхийлээрэй” гэв.
23-р хорооны Засаг даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Оргил:
Улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дүүргийн хөрөнгө
оруулалтаар тоглоомын талбай баригдаж байна. Гэр хороолол дахь хороод дунд
жишиг болохуйц сагсны талбайтай болно. Өнгөрсөн жил 10 ширхэг гэрлийн шон нэмж
тавьсан” хэмээн нэмж мэдээллээ.
Төлөөлөгч Н.Болдбаатар: “2023 онд улс, нийслэл, дүүргийн төсвөөр хийгдэх ажлуудын төсвийг удахгүй хэлэлцэнэ. Манай хороонд хүүхдийн тоглоомын талбай байгуулахад газар чөлөөлөх шаардлагатай. Тиймээс одоо байгаа тоглоомын талбайгаа засаж сайжруулах хэрэгтэй. 2023 онд ОНХС-гийн хөрөнгөөр юу юу хийх шаардлагатай байгаа талаар та бүхэн саналаа өгөөрэй. Камержуулалт, гэрэлтүүлэг, хогны асуудлыг нэн түрүүнд анхаарч шийдвэрлэх саналтай байна” гэв.
Иргэдээс:
Жижиг оврын автобус явуулах, эмнэлэг, цагдаа, хорооны байрны гадна авто зогсоол шийдүүлэх, ЖДҮ-ийг дэмжих, халуун ус, ахуйн үйлчилгээний газар шаардлагатай байгаа талаар санал хэлж байсан.
Төлөөлөгчид хорооныхоо айл өрхүүдээр орж аж амьдралтай нь танилцдаг. Цаашид ч уулзаж, санал хүсэлтүүдийг сонсох, шийдвэрлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.