ДҮҮРГИЙН КРИМИНАЛИСТИКИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭСТ ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА
Баянгол
дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн
дарга Б.Сэмжидмаа /2022-12-07/ дүүрэг дэх Криминалистикийн шинжилгээний хэлтсийн
албан хэрэгцээнд шаардлагатай техник хэрэгслийг гардууллаа.
Тэрээр “Криминалистикийн шинжилгээний хэлтэс нь гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд чухал чиг үүрэгтэй оролцдог байгууллага. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье” гэв.
Баянгол
дүүрэг дэх Криминалистикийн шинжилгээний хэлтсийн дарга Дэд хурандаа Ц.Мөнхбаяр дүүргийн ГХУСАЗСЗ-ийн
дарга Б.Сэмжидмаад хариу талархал илэрхийлэн, ажлын амжилт хүсч талархал гардууллаа.