Mэдээ, мэдээлэл

ТӨР ИРГЭНИЙ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 11, 12, 34 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭД ОРОЛЦЛОО

ТӨР ИРГЭНИЙ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 11, 12, 34   ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭД ОРОЛЦЛОО

Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хороонд хийж хэрэгжүүлсэн ажил, 2023 онд дүүрэг, хороонд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажилд иргэдийн санал хүсэлтийг авч тусгах, төр иргэний түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

uploaded picture 

Өнөөдөр 11 дүгээр хорооны иргэдэд ажлаа тайлагнах, мэдээллээр хангах уулзалт хэлэлцүүлэгт 11 дүгээр хорооноос ДИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Ү.Амартүвшин болон тус хороодын Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Отгонбаяр нар оролцлоо.

 

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо:


Төлөөлөгч Ү.Амартүвшин Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Отгонбаяр болон ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Л.Бат-Эрдэнэ, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн М.Эхтүвшин, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Т.Урангүнж нар иргэдийг мэдээллээр ханган ажилласан. uploaded picture

ДИТХ-н төлөөлөгч Ү.Амартүвшин нь уулзалтын эхэнд “Тус хорооноос ДИТХ-д сонгогдсон Д.Эрдэнэтуяа төлөөлөгч маань өчигдөр хүнд өвчний улмаас таалал төгссөн. Хамтран зүтгэгч төлөөлөгчийнхөө ар гэр бүлд болон хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье” гэж хэлээд 2021-2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавилаа.

 

Тухайлбал: 11 дүгээр хороонд 2022 онд Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн жишиг гудамж төсөл Зүүн нарангийн 2 гудамжнаас 6 гудамж хүртэл.

  Зүүн ард Аюушийн 2-р гудамж 30-р цэцэрлэгээс баруун ард Аюушийн 2-р гудамж өргөө гудамж хүртэл автозам - 1.297 км,  Гэрэлт-Очир хотхоны 30а болон 30б байрны урд талын гудамжны шороон замыг сайжруулах, нийтдээ 238 өрхийн орж гарах гарцыг шийдсэн. Мөн 11 дүгээр  хорооны хилийн зэсийн өөрчлөлтийг дахин хийлгэсэн. Хорооны нутаг дэвсгэр дээр байрладаг 28 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудал бүхий барилга буулгаж шинээр барих ажлыг эхлүүлж гүйцэтгэгчээр нь Содон Номин констракш ХХК байгууллага ажиллаж байна. Түүнчлэн хог хаягдлыг бууруулах, задгай хог хаягдлыг шийдэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа ба хороонд тулгамдаж буй нийтлэг асуудалыг шийдэж ажиллах талаар төлөөлөгч ярьлаа.

uploaded picture


Иргэдээс:

Нэг байр барихад хэмжээ заасан газар байдаг уу. Тохижилтын хаанаас хийдэг вэ? 12, 14-р байрыг 700м зайтай барьсан. Машины зогсоол байхгүй, тоглоомын талбай байгуулж өгөх хэрэгтэй байна. Мөн нэг айлын 2 хүүхэд  өөр өөр сургуульд явж байгаа тул хүүхдийн сургуулийн асуудлыг шийдэж өгөх, Нийслэлийн иргэдэд 07 га газрыг хэзээнээс олгож эхлэх вэ? Үндэсний дээд сургуулийн орчимд иргэдийн зорчих аюулгүй байдлыг хангаж орц, гарцын асуудлыг шийдэж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг тавьж байлаа.

uploaded picture


ДИТХ-н төлөөлөгч Ү.Амартүвшин болон Хорооны засаг даргын ажлын алба сайн ажиллаж байгаад иргэд талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүслээ.


uploaded picture

Баянгол дүүргийн 12, 34 дугаар хороо:

 

Тус хорооны ДИТХ-н Төлөөлөгч Г.Нарангэрэл, Х.Ганхуяг, 12 дугаар Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Жаргалсайхан, 34 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Сүмбэр, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Л. Бат-Эрдэнэ нарын албан хаагчид хорооны иргэдийг мэдээллээр ханган ажилласан.


ДИТХ-н Төлөөлөгч Г.Нарангэрэл:

uploaded picture

БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021.11.11-ний өдрийн хуралдаанаар Баянгол дүүргийн 3, 4, 5, 6, 7, 8, 12, 17, 18, 20, 25-р хороодыг шинэчлэн зохион байгуулж шинээр 9 хороог шинээр байгуулах саналыг  Нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. 12 дугаар хороо 12, 34-р хороо болон хуваагдсан юм.

Мөн 2021-2022 онд 12 дугаар хорооны иргэдээс ирсэн санал хүсэлт, 2021, 2022 оны өргөдөл , гомдол, Албан бичгийн шийдвэрлэлтээс танилцуулав.

 

12 дугаар хорооны иргэдээс 28 дугаар сургуулийн орчимд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж зам гаргах хүсэлтийн дагуу Дүүргийн Засаг даргад уламжлан ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Ажлын хэсэгт Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн ахлах байцаагч Д.Баасандорж, Замын цагдаагийн дарга н.Ариунболд, Хяналт шалгалтын мэргэжилтэн З.Анударь, Хорооны Засаг дарга Ц.Сүмбэр, ДИТХ-ын төлөөлөгч Г.Нарангэрэл, Х.Ганхуяг, 28 дугаар сургуулийн төлөөлөл оролцон нэг өдөр бүтэн ажиллаж иргэдийн гомдлын дагуу маршрутаар явах, өөр арц хийх шийдлийг судалж ажилласан.

            Мөн Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн баруун талд үерийн далан дээр баригдсан авто угаалгын төвийг буулгах иргэдийн хүсэлт ирсэн. Энэ нь сургуулийн орчинд хүүхдийн зорчих аюулгүй байдлыг зөрчиж байгаа тул энэ хүсэлтийг ДИТХ-д уламжилж ажилласан ба нийгмийн чиглэлээр хороодын иргэдтэйгээ хамтарч ажилласан тухайгаа танилцуулсан.

 

ДИТХ-н төлөөлөгч Х.Ганхуяг:

uploaded picture

12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа. Түүнчлэн дараах мэдээллийг иргэдэд өгсөн юм.

 

Үүнд: Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 11, 12, 14, 15, 26, 28 дугаар байрны зам засварын ажилтай танилцаж гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллалаа.

            Сууц өмчлөгчдийн холбоодын дарга, оршин суугчдын санал хүсэлтийг зам засварын ажилд тусгуулахаар хариуцсан компанийн инженертэй санал солилцож шийдвэрлэв.

 

15 дугаар цэцэрлэгийн урд талын явган хүний зам засвар, тохижилтын ажил /85м урт, 1.6м өргөнтэй/

 

14-р байрны хойд талаар 6а байрны сагсны талбай хүртэл явган хүний зам шинээр хийсэн.

12-р байрны  авто зам, явган хүний замын засварын ажил  /127м урт, 4м өргөн/

11-р байрны авто зам, явган хүний замын засварын ажил /104м урт, 3.5м өргөн/

28-р сургуулийн уулзвараас 11-р байрны хойд тал хүртэлх авто зам /Урт-400м, Өргөн- 4м/

 

6а байрны авто зогсоол. 25, 26-р байрны хойд талын авто зогсоол

 

14, 15 дугаар байрны дунд талын тоглоомын талбайн засвар.

Тус хороонд дусаал гоожиж иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулдаг, засварлах шаардлагатай 15 байрны дээвэр  байдаг. 2021-2022 онд 5 байрны 6 орцны 1866м2 дээврийг засварлуулсан зэрэг хийж гүйцэтгэсэн ажлуудаа танилцууллаа.

 

Иргэдээс:


ДИТХ-н төлөөлөгч Г.Нарангэрэл, Х.Ганхуяг болон 12, 34 дүгээр хороодын Засаг дарга нарт баярласан талархсанаа илэрхийлж, хийж бүтээж буй ажилд нь амжилт хүслээ.

 

Мөн тус 12 дугаар хорооны орон сууцны байруудыг ус, дулаан цахилгаанаар хангадаг ХҮТ-11 байгууллагаас цаашид төлөөлөл оролцуулах санал гаргаж, халаалт муу, халуун ус хүрэлцэхгүй байгаа талаар гомдол хэллээ. 197 цэцэрлэгийн хойд талын гражийг буулгаж шинэ хорооны цогцолбор байрыг тэнд байгуулахыг санал гаргав.

 uploaded picture

Иргэн: Жанчивдорж

Хороон дээр ажиллаж байсан Засаг дарга ажлаа сайн хийсэн. Энэ уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан хүмүүст баярлалаа. Манай хороо эмх цэгцтэй ажиллаж байдаг. Хороон дээрх амьжиргааны түвшний судалгааг нэг нэг бүрчлэн гаргаж нэгдсэн мэдээлэлтэй байх. Хорооны архи уудаг иргэдэд анхаарал хандуулах шаардлагатай байна гэв.

 

Мөн Орон сууцны байрнуудын дундах Хөршийн холбоог сэргээх, 19, 21 байрны арын гражнуудын дунд архичдын цэг үүссэн тул хорооны цагдаагийн хэсгийг сайн ажиллуулах, мөн бичлийн Кастел варны эргэн тойрон баригдсан бетонон хашааг буулгаж авто машины зогсоол хийхийг 19, 20, 21, 5а, 5б, 7/3 дугаар байрны иргэд хүсч байлаа.

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.